Ханхүү Харри, жүжигчин Меган Маркл нарын хуримыг зөвшөөрсөн үү

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 03

Кембрижийн гүнж Кэйт Миддлтоны дүү Пиппа Миддлтон, Жеймс Мэттьюс нарын хуримын дараа олон улсын хэвлэл мэдээллийнхний гол анхаарал ханхүү Харри, жүжигчин Меган Маркл нар руу чиглэлээ. Тэднийг сүй тавина гэж фэнүүд нь хүлээж байна. Гэхдээ энэ хос хуримаа хийхэд багагүй саад байгаа талаар “ELLE” сэтгүүлд мэдээлсэн байлаа. Их Британийн хаан ширээ залгамжлах ёсны дагуу тэд ханхүү Харригийн эмээ зөвшөөрсөн тохиолдолд гэрлэж болох аж.

Америкийн жүжигчин Меган Маркл өмнө нь продюсер Тревор Энжелсонтой гэрлэж байсан билээ. Ханхүүгийн сүйт бүсгүй өмнө нь гэрлэж байсан нь мөн хэл ам дагуулж мэдэх гэнэ.


Гэхдээ ханхүүгийн хуримаа хийх ёстой сүм болон түүний эмээ хатан хаан Элизабета Харри, Меган хоёр хуримлахыг зөвшөөрсөн гэсэн мэдээлэл ч байгаа юм. Тэд гэрлэх нь тодорхой болсон бол одоо Харри сүйт бүсгүйдээ албан ёсоор гэрлэх санал тавих л үлджээ.


Залуу хосын хурим Британи, АНУ-ын алинд болох нь тодорхой бус байна. Мөн тэд Букинхемийн ордонд ч зочид хүлээн авч хуримын ёслолоо хийж болох гэнэ. Мөн Меганы аав, ээжийн амьдардаг Америкт тэд хуримлаж магадгүй аж.

О.Чанцаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top