Германы Нюрбургт болж байгаа “Rock am Ring” рок наадмын үеэр халдлага үйлдэхийг завдсан хоёр хүнийг баривчилжээ. Хоёр этгээд рок наадмын зохион байгуулалтан дээр ажиллаж байсан гэнэ. Тэд талбай руу сэжиг бүхий зүйл авч орсноор үйлдэл нь илэрсэн байна.
“ВВС” агентлагийн мэдээлснээр тэдний нэг нь “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй гэнэ. Өмнө нь энэхүү рок наадмыг террорист халдлага гарч болзошгүйн улмаас зогсоож байсан билээ. Сэжиг бүхий хоёр хүнийг баривчилсны дараа цагдаа нар талбайгаас үзэгчдийг гаргаж, шалгалт хийжээ.
“Rock am Ring” наадмын тасалбарыг 87 мянган хүн худалдан авсан байна. Дөрвөн тайзан дээр нийт 85 хамтлаг, түүний дотор “Rammstein”, “System Of A Down” зэрэг алдартай хамтлагууд тоглох ёстой байжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )