АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны гэр бүлийн “Клинтоны дэлхийн санаачилга” сангийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сард зогссон гэсэн мэдээллийг “RT” агентлаг тавьжээ. Буяны үйлсээрээ дэлхийд алдаршсан энэхүү сангийн үйл ажиллагаа яагаад зогсох болов гэдгийг олон улс янз бүрээр дүгнэж байна.
“Клинтоны дэлхийн санаачилга”-ыг тойрсон авлигын асуудал, таагүй мэдээллүүд болон Хиллари Клинтоныг өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа сангийн хандивын хэмжээ эрс багасчээ. Мөн Австралийн Засгийн газар тус сантай хамтран ажиллахаас татгалзаж, Норвеги улс хандивын хэмжээгээ эрс багасгасан байна. Эдгээр улс Клинтоны гэр бүлийн санд 10 жилийн хугацаанд маш их хөрөнгө заржээ.
Дэлхий дахинд танигдаж, олон гишүүн, дэмжигчтэй болсон энэ сан дүрвэгчид, хүүхэд, эмэгтэйчүүдийн амьдрал, боловсролд чухал хувь нэмэр оруулсан билээ. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нарын гэр бүлийн энэ сангийн өр маш их болжээ. Тэдний охин Чэлси Клинтон сүүлийн жилүүдэд сангаа удирдаж байсан юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )