БНХАУ-ыг цэргийн технологи хулгайлсан хэрэгт сэжиглэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 05

Японы цагдаагийн газар "Intec" компанийн Токио дахь хэд, хэдэн оффист зэрэг шалгалт оруулж нэгжлэг хийсэн байна. Франс пресс агентлагийн мэдээлснээр, Японы тал "Intec" компанийн удирдлагуудыг БНХАУ-д цэргийн технологи дамжуулсан гэж сэжиглэж байгаа юм байна. Тэд өмнө нь 500 тоног төхөөрөмжийг Японы Худалдааны яамны зөвшөөрөлгүй БНХАУ руу гаргаж байсан гэнэ. Цагдаагийнхны мэдэгдсэнээр дээрх төхөөрөмжүүдийг пуужингийн удирдлагын сиситемийг боловсронгуй болгоход ашиглах боломжтой аж.   

Хэрвээ энэ таамаглал батлагдах юм бол компани маш хатуу шийтгэл хүлээх нь тодорхой юм. Тэр тусмаа БНХАУ, БНАСАУ-д технологи дажуулах нь үндэсний аюулгүй байдалд хамгийн их нөлөөлнө гэж япончууд үздэг аж.  "Intec" компани нь 1994 онд байгуулагдсан бөгөөд Япон, БНХАУ, Тайваньд үйл ажиллагаа явуулдаг юм. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ambrious(58.123.151.188) 2017 оны 06 сарын 06

teneg uls l armia hogjuuldeggui

0  |  0
Top