Өнгөрсөн бямба гарагийн орой Их Британийн нийслэл Лондон хотод халдлагууд болсон. Долоон хүн амь үрэгдэж, 48 хүн гэмтэж бэртсэн талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Лондоны гүүрэн дээр машинтай гурван этгээд явган зорчигчдыг дайраад өөр тийш явж хүмүүсийг хутгалан шархдуулжээ.
Террорист халдлагууд гарсны дараа Их Британийн Засгийн газар яаралтай хуралдсан байна. Тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй “Гурван сарын дотор гурван удаа халдлага боллоо. Исламын хэт даврагчдын эсрэг эв нэгдлээ бэхжүүлэх хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.
Цагдаагийнхан 12 хүнийг дээрх халдлагад сэжиглэн баривчилсан байна. Хэрэг гарах үеэр цагдаа нар машинтай гурван этгээдийг хөнөөжээ.
Их Британид ирэх пүрэв гарагт парламентын сонгууль болох юм. Гэвч эрх баригч Консерватив нам болон сөрөг хүчний Хөдөлмөрийн нам террорист халдлагын дараа сонгуулийн сурталчилгаагаа зогсоогоод байгаа аж.
Олон улс Британид эмгэнэл илэрхийлсээр байна. Франц улс хохирогчдод туслахаа мэдэгдээд терроризмын эсрэг хатуу тэмцэхээ амлажээ. Лондонд болсон халдлагад Францын хоёр иргэн өртсөний нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )