ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-д суугаа өөрийн улсын Элчин сайд С.Кисляктай уулзсаныхаа дараа ярилцлага өгчээ. Тэрбээр Америкийн “NBC” телевизийн хөтлөгч Мегин Келлид өгсөн ярилцлагадаа “АНУ Оросын Элчин сайд Сергей Кислякийг одоогийн Төрийн тэргүүнтэйгээ тэмцэх хэрэгсэл болголоо. Хэрүүлгүй газар дуулиан тарьж, Ерөнхийлөгчтэйгөө тэмцэж байгааг нь би зүгээр л гайхаж байна. Та нар овсгоотой хүмүүс юм. Сайн байна. Харваас та нарт сенсаацгүй бол амьдрал уйтгартай байдаг бололтой” гэж хэлжээ.
Доналд Трампад ОХУ тусалж гаргаж ирсэн, Элчин сайд нь Трампын талд ажиллаж байна, АНУ-ын эрх баригчид Оростой холбоо тогтоохоор Сергей Кислякийг дуудаж уулздаг гэх дуулианы талаар Путин “Энэ бидний ажил биш. Танай улс төрийн дотоод асуудал. Өөрсдөө энийгээ хий, шийд. АНУ-ын Ерөнхийлөгчтэй болон түүний штабтай ОХУ ямар ч холбоо байхгүй. Ямар ч. Бид харилцах ямар ч тусгай суваг бий болгоогүй. Болгох гэж оролдоогүй” гэж онцолсон байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )