Бахрейн улс Катартай дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдлээ. Бахрейний тал “Катар улс манай аюулгүй байдлыг тогтворгүй болгож байна. Мөн улсын дотоод хэрэгт оролцож байгаа учир дипломат харилцаагаа таслах шийдвэр гаргалаа” гэж “Al Arabiya”-д мэдээлжээ.
Түүнчлэн хакерууд Бахрейний Гадаад хэргийн сайдын “Тwitter” хаягийг хакердаж, хааны гэр бүлийг заналхийлсэн зүйл бичсэн байжээ.
Бахрейн, Катар улс нь хоорондоо 30 км зайтай оршдог. Персийн булангийн орон Бахрейний гол баялаг нь нефть, байгалийн хий бол Катар улс газрын тос, шатдаг хий, төмрийн хүдрээр баялаг.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )