Их Британийн нийслэл Лондон хотод халдлага үйлдсэн гурван хүний нэг нь уг бусармаг үйлдэлдээ хүүхдүүдийг элсүүлэхээр оролджээ. “The Telegraph” сонины мэдээлснээр, хөрш эмэгтэй нь хоёр жилийн өмнө цагдаад түүний эсрэг өргөдөл бичиж байсан аж. Уг этгээд хөршийнхөө хүүхдүүдийг дагуулж зугаалан тэдэнд исламын талаар ярьдаг байсан гэнэ. Мөн баярын үеэр хүүхдүүдэд амттан авч өгч, элдвээр ятгаж байсан учир хөрш эмэгтэй нь гомдол мэдүүлсэн байжээ.
Дээрх этгээд мөн өөрийн очдог спорт заалныхаа хүүхдүүдийг “Исламын улс” бүлэглэлд элсүүлэх гэж оролдсон байна.
Лондон хотод бямба гарагт гурван этгээд хоёр ч удаа халдлага үйлдэж долоон хүний аминд хүрч, 48 хүнийг гэмтээсэн билээ. Гэмт этгээдүүдийг цагдаа нар хэргийн газар аюулгүй болгосон юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )