ОХУ-ын Тверь хотод архидан согтуурсан эр есөн хүнийг буудан алсан хэрэг гарчээ. Хотын нэгэн зуслангийн байшинд амралтын өдөр баяр тэмдэглэж байсан хүмүүс амиа алдсан байна. Таван эрэгтэй, дөрвөн эмэгтэйг буудсан этгээд цахилгаанчин байжээ. Согтуурсан тэрбээр хүмүүс өөрийнх нь ярианд итгээгүйд уурлан буу авч орж ирсэн талаар хөнжил дор нуугдан амьд үлдсэн эмэгтэй ярьжээ.
Түүнчлэн “Риа Новости” агентлагийн мэдээлснээр, хэрэг гарсан Редкино тосгонд тог тасарч, хүмүүс цахилгаанчин эр рүү уурласан нь халамцсан түүний уурыг хүргэсэн бололтой. Тэрбээр Оросын зэвсэгт хүчинд ажиллаж байсан гэж хүмүүс рүү хашгирч байсан гэнэ. “Тэд надад итгээгүй учраас би хөнөөсөн” гэж баривчлагдах үедээ хэлжээ. Цахилгаанчин эр нэгэн эмэгтэйг алахаасаа өмнө булшныхаа нүхийг өөрөө ух гэж сүрдүүлсэн байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )