Энэтхэг улс хамгийн хүнд жинтэй пуужинг хөөргөлөө

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 06

Энэтхэг улс эх орондоо үйлдвэрлэсэн хамгийн хүнд жинтэй пуужинг хөөргөлөө. 640 тонн жинтэй пуужинг Шрихарикота арлаас хөөргөсөн байна. Энэ нь Энэтхэгийн хувьд түүхэн үйл явдал болохыг олон улсын мэдээллийн агентлагууд онцолж байна.

Өмнө нь Энэтхэгийн сансар судлалын байгууллага хүнд жинтэй хиймэл дагуул хөөргөхдөө Европын зөөгч пуужингуудыг ашигладаг байсан бол одоо өөрийн технологио ашиглана гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.


“Мангас” гэгдэж байгаа дээрх пуужингаар 2024 он гэхэд сансрын нисэгчид сансрын станцад хүрэх боломжтой. Энэтхэгийн сансар судлалын агентлагийн мэдээлснээр, том пуужин хөөргөсөн нь тус улсын дараагийн төлөвлөгөөнд том амжилт болжээ. Энэтхэг нь сансарт хүн илгээсэн дөрөв дэх улс болохоор мэрийж байгаа юм. Орос, АНУ, Хятадын дараа сансарт хүн нисгэх улс Энэтхэг байх нь ерөнхийдөө тодорхой болжээ.

Түүхэн үйл явдал болсон дээрх пуужингийн жинг 200 заан юмуу таван том нисэх онгоцтой харьцуулж байна. Мөн сансрын тойрог замд дөрөв хүртэлх тонн ачаа зөөвөрлөн аваачих хүчин чадалтай аж.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top