10 настай охиноо хөгшин эртэй суулгах гэж байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 07

Йеменд мөргөлдөөн газар авч, ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэд нь мөнгөний төлөө бага насны хүүхдүүдээ хөгшин хүнтэй гэрлүүлэх явдал ихэсчээ. Үүний нэгэн жишээ нь “RT” агентлагийн сурвалжлах багийг Йеменд очиход 10 настай охиныг аав нь хүчээр настай хүнтэй суулгах аюулаас охиноо аван зугтсан ээж тааралджээ.

Маляк гэх охины ээж “Би охиноо сургуульд явуулж, боловсрол эзэмшүүлмээр байна. Охин минь үеийнхээ хүүхдүүдтэй тоглож наадан гүйх насан дээрээ байгаа шүү дээ. Сүйт залуу нь хөрөнгө чинээтэй хүн байх нь надад хамаа алга. Хөгшин хүнтэй гэрлэж, бага насаа таагүй дурсамжтай өнгөрөөгөөсэй гэж хүсэхгүй байна” гэж ярьжээ.

Йеменд бага насны охидын 75 хувь нь хөгшин хүнтэй гэрлэж байгаа гэсэн судалгааны дүн гарсан байдаг.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaluu(27.123.214.115) 2017 оны 06 сарын 07

Yag manaihan ene baidlaar yavbal udahgui iimerhu uym bolno shu mongolchuuda sertsee arai dendej bne ene niigem zambraagui bas tsagdaa nar n mungu l boddog

0  |  0
Top