Трамп зардлаа нөхөх арга хайж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 07

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Мексиктэй хиллэх хэсэг дээрээ хана барина гэж сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амласан. Тэрбээр хэлсэндээ хүрч хана барихдаа зардлыг нь Мексик улсаас гаргуулахаар нэлээд шахсан. Гэсэн ч Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето хана барих зардлыг тус улс гаргахгүй гэсэн билээ.


Тэгвэл Трамп хана барьж, өндөр өртгөөр барилга байгууламж босгосныхоо зардлыг уг хананд нарны энергийн хавтангууд байрлуулж нөхөх гэж байгаа бололтой. Тэрбээр албан ёсоор ингэж зарлаагүй ч албан бусаар энэ талаараа хүмүүстэй ярилцах болжээ. Энэ талаар Цагаан ордон дахь ойрын эх сурвалж нь “Politico” сайтад мэдээлжээ.

АНУ-ын удирдагч дээрх аргаар зардлаа нөхөх санаагаа ажил хэрэг болгохоор бусад хүмүүсийн саналыг сонсч байгаа аж.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
syseg(150.129.142.198) 2017 оны 06 сарын 08

zuv gazraa

0  |  0
Top