Украины дотоод хямрал, мөргөлдөөн иргэний дайн болтлоо хүндрээд олон жил боллоо. Ялангуяа зүүн Украины мөргөлдөөн намжихгүй байгаа билээ. Олон улс хамтран энэ улс дахь сөргөлдөөнийг зогсоохоор арга хэмжээнүүд авсан ч буун дуу гарсаар байна.
Дэлхийн зарим удирдагч Украины дайнд ОХУ-ыг буруутгадаг. Ялангуяа АНУ. Украины харьяа байсан Крымийн хойг ОХУ-д нэгдэж, тус улсын бүрэлдэхүүнд орохыг дэмжигчид гэх хэсэг салан тусгаарлагчид Засгийн газартайгаа хагаралдсан юм.
Донецк, Донбасс, Луганск зэрэг муж бүр тусгаар улс болж байгаагаа зарласан. Эдгээр мужид байнга буудалцаан болж, энгийн иргэд амиа алдсаар байна. Мөн олон зуун хүн орон гэрээсээ дүрвэсэн билээ. Тэд ОХУ-д амьдарч байна.
Оросын талаас Украины мөргөлдөөнд ямар нэгэн байдлаар оролцоогүй гэж мэдэгддэг. Харин Виктор Януковичийн дараа Украины Ерөнхийлөгч болсон Петр Порошенко зүүн мужуудад нь болсон мөргөлдөөний үеэр Оросын цэргүүдийн паспорт олсноо НҮБ-ын хурал дээр нотлох баримт болгон үзүүлж, улсынх нь хэрэг явдалд ОХУ буруутай гэж батлахыг хүссэн билээ. Тиймдээ ч АНУ тэргүүтэй Оросыг буруутгасан орнууд тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан. Олон улсад гадуурхагдсан ОХУ дэлхийд тэргүүлэгч найман улсын нэгдэл “Их 8”-аас ч хасагдсан юм.
Гэхдээ Украины хямралын бурууг гаднаас биш дотоодоосоо хайх хэрэгтэйг олон явдал харуулж байна. Мэдээж гадны оролцоо байгаа. Гэхдээ энэ нь Орос биш АНУ өөрөө юм биш биз. АНУ л Украинд зэвсэг нийлүүлж байгаа. Хямралаа давахад нь туслах нэрээр. Мөн АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обама Украины Ерөнхийлөгч Порошенкогийн талд үргэлж зогсдог байсан.
Украиныг одоогийн эрх баригчид нь бус гаднаас өөр хүн, өөр хүч удирдаж байгаа талаар “Батькивщина” намын дарга, Ерөнхий сайд асан Юлия Тимошенко мөн мэдэгдлээ. Тэрбээр Донбасс дахь дайны талаар ярихдаа “Украины Ерөнхийлөгч Петр Порошенко болон түүнийг тойрон хүрээлэгчид дайнаар мөнгө олж байгаа. Сөргөлдөөн дуусахгүй байгаагийн шалтгаан нь энэ” гэв.
Тэрбээр “112 Украина” сувгаар явагдсан шууд нэвтрүүлэгт оролцохдоо мөн Украины Засгийн газар дотоод дахь авлигын аймаар хэргээ дайнаар нуудаг гэж хэлсэн нь шуугиан тарьлаа. Украин улс дотоод ялзралаа сөргөлдөөнөөр нууж, эрх баригчид нь мөнгөний төлөө дайн үүсгэв үү. Бас Украиныг Петр Порошенко бус гаднаас өөр хүн удирдаж байна уу гэсэн асуулт урган гарч ирлээ.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 5 )
Олон улсад гарсан цус урсгасан мөргөлдөөн , төрийн эргэлт , зөрчил тэмцлийн ард АНУ , тагнуулын төв газар байдагнь нууц биш болсон ш дээ .
Шашины том бүлэг удирдаж байна одоогын ерөнхийлөгчид буруу байхгүй тэр яг хэн улс ороныг нь ийм байдалд хүргэв гэдэгийг сайн ойлгохгүй байгаа байх шашины бодлого улс оронд гүн нэвтэрэхээр дотороо учир битүүлэгээр ингэж хагаралддаг .
Энэ үнэний ортой байхаа. Ер нь Америк хаана л дайн болно тэнд л аль нэг талд нь орж зэвсэг өгч өөрийн орлогоо өсгөж бусдын зовлонгоос ашиг олж явдаг муухай шуналын орон. Худлаа нэгийг нь өмөөрч хамгаалсан дүр эсгэж өөртөө ашиг олж байдаг ёрын муухай улс.
Энэ балай авгай Януковичийн үед шоронд үхэх гэж байхад нь Порошенко ерөнхийлөгч болонгуутаа сулласан.Одоо тэгээд албан тушаал өгсөнгүй гээд өрсөлдөөд байдаг юм байхдаа.
тодорхой шүү дээ америк л ард нь байгаа