Мьянмарын цэргийн нисэх онгоц өчигдөр сураггүй болсон билээ. Тэгвэл онгоцны хэсгийг тэнгисээс олжээ. Мьянмарын Тавой хотоос 218 километр зайд тэнгист онгоцны хэсгүүд унасан байна.
“Франс Пресс” агентлаг Мьянмарын албаны хүмүүсээс тодруулга авахад, онгоцонд тус улсын цэргийнхэн болон тэдний гэр бүлийнхэн байжээ. Зорчигчдын гуравны хоёр нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэнэ.
Онгоц 5.4 километрын өндөрт гараад холбоо тасарчээ. Эрж хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Мьянмарын Миейк хотоос тус улсын хамгийн том хот Янгоныг зорин хөөрсөн онгоцонд 105 зорчигч, нислэгийн багийн 11 хүн байсан гэнэ. Онгоц Андаманы тэнгисийн дээгүүр нисэж явахдаа гэнэт сураггүй болсон байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )