Хойд Солонгос улс өнөө өглөө зүүн эргээсээ хөлөг онгоц сөнөөх зориулалттай хэд, хэдэн пуужинг зэрэг харважээ. “Ёнхап” агентлаг энэ талаар мэдээллээ.
БНСУ-ын Цэргийн нэгдсэн штабын удирдлагын зөвлөлийн өгсөн мэдээллээр бол Хойд Солонгосын хөөргөсөн далавчит пуужин газар-хөлөг онгоц ангиллынх болох нь тодорхой бөгөөд Канвон мужийн Вонсанаас харвасан пуужин 200 километр зам туулаад Япон тэнгист унасан байна.
БНАСАУ-ын энэхүү үйлдэл нь Солонгосын хойгт байрлаж буй АНУ-ын нисэх онгоц зөөгч хөлөг онгоцыг устгаж чадна гэдгээ харуулах зорилготой байсан гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Хойд Солонгос тавдугаар сарын 29-нд баллистик пуужин амжилттай туршсан бөгөөд дараа нь энэ сарын 5-ны өдөр нисэх хүчний өргөн хэмжээний хээрийн сургууль зохион байгуулж, сөнөөгч онгоцууд нь байлдааны нислэг хийсэн юм. Энэ сургуулилт нь Солонгосын хойгт байрлаж байгаа АНУ-ын нисэх онгоц зөөгч хөлөг онгоцуудыг устгах бэлтгэл гэдгийг тус улсын эрх баригчид зарлаж байв.
Солонгосын хойгийн байдал 1953 оноос хойших хамгийн эгзэгтэй үедээ ирээд байгаа бөгөөд Вашингтон Хойд Солонгосын цэргийн объектуудад цохилт өгөхөд бэлэн хэмээн мэдэгдэж, БНАСАУ хариуд нь пуужингийн цохилт өгнө хэмээн сүрдүүлсэн. Тус улсын пуужингууд Номхон далай дахь Гуам аралд байрлаж буй АНУ-ын цэргийн баазад хүрэх хангалттай чадамжтай гэдэг нь тодорхой болоод байгаа юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 11 )
Хойд Солонгос америкд гоё хариу өгч байна даа.Ингэх л хэрэгтэй тусгаар улс гэдэг чинь л энэ байхгүй юу даа
Хойд Солонгос америкд гоё хариу өгч байна даа.Ингэх л хэрэгтэй тусгаар улс гэдэг чинь л энэ байхгүй юу даа
Americuud hooson surnees tsaashgui hoid solongosiig yaj ch chadahgui
Солонгосчууд өдөж байж өөрсдөө өнхөрөх замаа л хайгаад байнаа даа янз нь. АНУ бол ганцхан л хум пад гээд л зүйл дуусгсчих байх даа хөөрхий
Америк л өөрөө Монголд зориудаар бий болгосон ядуу зүдүү амьдрал авилага хахуулийн ээж болох ардчилал гэгчээ Хойд солонгост экспортлох гээд байхаар Хойд Солонгос өөрийгөө хамгаалах бэлтгэлээ хангалгүй яадгийн зөв хэвлэл мэдээллээр л тэр орныг хөгжилгүй ядуу улс гээд байсан чинь янкуудыг тэвдүүлдэг хөгжилтөй улс байна шүү? Одоо хүнээр бол манайхаар бол миний дуртай зүйлийг хийлгэхгүй хажуугаас элдэвлээд байна эрхээ эдэлмээр байна гээд л хашгирмаар болж буй