ХМТ-ны даргаар Кристофер Врэйг томилсонд олон хүн гайхаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 08

Холбооны мөрдөх товчооны захирал Жэймс Комиг өнгөрсөн сард огцруулсан билээ. Тэгвэл Трамп ХМТ-ны шинэ тэргүүнээр хуульч Кристофер Врэйг томилсон байна. Тэрбээр АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж У.Бушийн үед ерөнхий прокурорын орлогч байжээ.

Кристофер Врэй нь Трампыг үргэлж дэмжиж ирсэн түүний талын хүн юм. АНУ-ын Ерөнхийлөгч түүнийг өөгүй хүн гэж тодорхойлдог. Гэхдээ өөр олон нэр дэвшигч байхад Трамп хуульч Врэйг сонгосонд олон хүн гайхаж байна. Тэрбээр Вашингтонд “King & Spalding” хуулийн компанид ажиллаж байсан билээ. Өөр удирдах том алба хашиж байгаагүй түүнийг Холбооны мөрдөх товчооны захирал болгосон нь цаанаа нэг учир бий гэж америкчууд шүүмжилж байна.

Трамп ХМТ-ны өмнөх захирал Жэймс Комиг энэ чухал албаа хашиж чадахгүй байна гэх шалтгаанаар огцруулсан юм. АНУ-ын хэвлэлүүд Трампын энэ шийдвэрийг Жэймс Коми Оросын тал Америкийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх хэргийг мөрдөн шалгах ажлаа Ерөнхийлөгчид өөрт нь болон Хуульзүйн яаманд биечлэн танилцуулаагүйд уурласан гэж тайлбарлаж байна.


Харин Жэймс Коми “Ерөнхийлөгч өөрийн зөвлөх асан Майкл Флинний хэргийг мөрдөхөө зогсоо гэснээс биш Оросын гэх хэргийг шалгахаа бүр зогсоо гээгүй. Би Ерөнхийлөгчийн гуйлтыг сайн ойлгосон. Майкл Флинн Оросын Элчин сайдтай холбоо тогтоохоор уулзсан, тус улстай харилцаатай гэх хэргийг мөрдөхөөс татгалз гэснээс биш ОХУ манай сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хэргийг шалгахаа зогсоо гэсэн юм биш” гэж бичгээр мэдэгдсэн байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top