БНСУ-ын Чэжү аралд гурван жилийн өмнө осолдож, 302 хүний амийг авч одсон “Севол” хөлгийг эзэмшигч “Chonghaejin Marine” компанийн эзний охиныг баривчилжээ. Ю Сом На Францад нуугдан хамгийн үнэтэй өмгөөлөгчдийг хөлсөлж, гэм буруугүй гэдгээ батлахаар шүүхдэж байсан билээ. Тэгвэл Өмнөд Солонгосын эрх баригчдын хүсэлтээр Францын дээд шүүх түүнийг улс руу нь албадан буцаасан байна.
“Севол” хөлгийг эзэмшдэг байсан “Chonghaejin Marine” компанийн жинхэнэ эзэн бөгөөд хамгийн их хувьцаа эзэмшигч нь Ю Бён Ун биш түүний охин Ю Сом На болохыг тогтоожээ. “Севол” хөлөг осолдсоны дараа эзэмшигч компанийн захирал 73 настай Ю Бён Ун сураггүй алга болсон билээ. Сарын дараа түүнийг цогцосыг нэгэн зочид буудлаас олсон байдаг.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )