АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп хүү Бэррон Трампын хамт ирэх долоо хоногт Цагаан ордонд нүүж ирэх талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. Тэд ийнхүү албан ёсоор Цагаан ордонд ирэх нь ээ.
АНУ-ын Тэргүүн хатагтай Цагаан ордонд ирж суухаа тавдугаар сарыг хүртэл хойшлуулснаа хоёрдугаар сард хэлж байсан билээ. Хүүгийнхээ хичээлийг тартал Меланиа Нью-Йоркт байхаар шийдсэн байжээ.
Түүнчлэн Трамп, Меланиа нарын харилцаа таагүй байгаагаас болж Тэргүүн хатагтай Цагаан ордонд ирэхээр яарахгүй байна гэсэн шуум бий. Тэгвэл саяхан Ромын пап Франциск Меланиад Ерөнхийлөгч Трампын хоолны дэглэмд анхаарахыг сануулжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )