Энэтхэгийн Мадя Прадеш мужид салютны үйлдвэрт дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтээр 23 хүний амь эрсэдсэн байна. Гэмтэж бэртсэн долоон хүний бие хэвийн байгаа аж.
Галыг унтраахаар гурван цаг гаруй ажилласан гэнэ. Гал хэн нэгэн тамхиа асаалттай орхиж явснаас болсон байж магадгүй гэнэ. Энэтхэгийн салютны үйлдвэрүүдэд байсгээд дэлбэрэлт болдог.
Дээрх дэлбэрэлтээр нас барсан иргэдийн гэр бүлд 3104 ам.долларын нөхөн төлбөр олгохоор болсон талаар BBC агентлаг мэдээллээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )