АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл урд шөнө Сирийн Ракка хотод цохилт өгч, 14 энгийн иргэний аминд хүрчээ. Сирийн САНА агентлагийн мэдээлснээр, агаарын цохилтын гол зорилго нь орон сууцны байшинг бөмбөгдөх байсан аж. АНУ террористуудыг дарж байна гэх нэрээр энгийн иргэдийн аминд хүрч байгааг олон улс шүүмжилдэг.
Сүүлийн нэг сарын дотор АНУ-ын тэргүүлдэг цэргийн эвсэл гурван удаа орон сууцны байшин руу агаарын цохилт хийжээ. Эхний цохилтоор нь 20, тав хоногийн өмнө хийсэн хоёр дахь цохилтоор 43 хүний амь эрсэджээ. Гэхдээ АНУ үүнийгээ хурцадмал байдлыг зөөлрүүлэх үүднээс ажиллаж байгаа гэж тайлбарладаг.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
америк въетнам д 10 жил байлдаад алуула биз дээ ,бөөн сүр чадахгүй гарууд,,, кино ндо бол агуу байлдана
ISIS iinxen xeden zuugaar ni engiin irged, xuuxed, emehteichuudiig xonooj bn. Ymarch shaltgaanguigeer. Alivaa ymand garz xeregtei. Ersdej bolox l asuudal