Америкийн шинэ бай буюу Өмнөд Судан

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 09

“Багахан хэмжээний нефть олох төсөл” гэж нэрлэгдээд байгаа энэ удаагийн дайн Африкт өрнөх нь. АНУ-ын хилийн чанадад явуулах цэргийн ажиллагааны золиос нь Өмнөд Судан болж байна. Тэд Угандад түйвээн сүйтгэж байсан “Бурхны эсэргүүцлийн арми” гэгч хэт даврагч бүлэглэлтэй тэмцэх зорилгоор цэрэг оруулсан юм. Хэдийгээр ажиллагааг Угандад явуулна гэж байгаа ч Өмнөд Суданаас нефть зөөх замаа аюулгүй болгох гэж байгаа гэдэг нь бүгдэд тодорхой юм. Нефть зөөх зам дөрвөн улсын нутаг дамжиж өнгөрдгийн дотор Уганда улс ордог ажээ.

“Бурхны эсэргүүцлийн арми” гэгч нь бас Төв Африкийн бүгд найрамдах улс, Ардчилсан Конго, дэлхийн хамгийн залуу улс Өмнөд Суданы нутагт үйл ажиллагаа явуулдаг юм. Бурхны эсэргүүцлийн арми нь Африкийн орнуудыг эрсдэлтэй байдалд оруулдаг болохоор л АНУ-д ашигтай байгаа юм. Хэрвээ тийм биш байсан бол Иракаас өмнө л Африк руу цэрэг илгээх байсан биз ээ. Есдүгээр сарын 11-ний халдлагын дараахан буюу Ж.Буш алан хядлагатай тэмцэх болсноо зарласны дараа АНУ 2001 оны арванхоёрдугаар сард “Бурхны эсэргүүцлийн арми"-ийг террорист байгууллагын жагсаалтад оруулжээ. Гэвч үнэндээ өрнөдийнхөн саяхан хүртэл энэ бүхнийг анзаараагүй мэт байсан шалтгаан тун энгийн. Тэр үед Судан бүхэл улс байсан юм. Харин АНУ нефтийн арвин их нөөцтэй Өмнөд Суданыг Омар аль Башираас салгаж авсан учир ийнхүү цэрэг оруулах болжээ. Бурхны эсэргүүцлийн арми нь О.Аль Баширын дэглэмийг дэмждэг байсан юм. Б.Обама АНУ-ын Ерөнхийлөгч байхдаа тус гэмт бүлэглэлийг устгах, Хойд Угандад хууль ёсыг тогтоох захирамжийг 2009 оны тавдугаар сард гаргаж, дараа жил нь Сенатаар батлуулсан ч дорвитой арга хэмжээ авч чадаагүй л байсан ажээ.  

 

Орчин үеийн хамгийн харгис хөдөлгөөн болох “Бурхны эсэргүүцлийн арми”-ийг нэн даруй устгах шийдвэрийг өмнө нь НҮБ гаргаад байсан билээ. Тус байгууллагын удирдагчид нь хүн амыг бөөнөөр устгаж, бусдыг хүчээр элсүүлэн боолчилдог нь нотлогдсон юм. Тэднийг хүний мах иддэг талаар нэг бус баримт өмнө нь дэлгэгдэж байжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “Бурхны эсэргүүцлийн арми”-ийг /БЭА/ эрс шүүмжилж, Төв Африкийн орнуудыг тэдний эсрэг хамтран тэмцэхийг чуулган болгон дээр шахам уриалдаг. Харамсалтай нь энэ дайн 25 жил үргэлжилж байгаа юм. Бурхны эсэргүүцлийн армийнхны гарт хэдэн арван мянган хүн амь үрэгдэж хэдэн сая хүн эх нутгаасаа дүрвэхэд хүрчээ.  

Хүний махан хүнс хэрэглэдэг, хошууч Иди Аминий дэглэмийг нурааж, ноёрхлоо тогтоосон Йовери Мусевинигийн дэглэмийг мөн л хүн иддэг ачоли омгийнхон эсэргүүцэн боссоноор Бурхны эсэргүүцэх арми байгуулагдах үндэс болсон гэдэг. Алан хядлага хийхийн зэрэгцээ хүн идэх зуршлаа орхиогүй энэ армийн цэргүүд өөрсдийгөө христүүд гэж нэрлэн, аллага, хүчирхийллээ бурхны нэрийн өмнөөс хийж байна гэж зарладаг. Тэдний анхны толгойлогч нь Ариун сүнст хувилгаан хэргэмтэй Жозеф Кони гэгч байжээ.

Бурхны эсэргүүцлийн армийнхан нь Угандагийн хойд нутаг, Өмнөд Суданы өмнөд хэсэг, Конгогийн дорно хэсгийг эрхшээлдээ оруулжээ.

 

Өнөөгийн нөхцөл байдал хөрөнгөтөн орнуудад ашигтай. Дайн дажин, зөрчилт үед бохир уснаас ашиг олох хүсэлтнүүд олон бий. Өрнөдийнхөн дайтагч талуудад зэр зэвсэг зарж, ашиг орлого олсоор байгаа. Тэд үүнийхээ оронд алмааз болон үнэт мод, алт, тантал зэрэг байгалийн баялгийг авдаг юм. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(31.209.204.28) 2017 оны 06 сарын 09

kommunist humuus ih boljee Mongold,mongold baihaar hoid solongos yavtsgaagaach!Mongol Uls chini Erh chuluutei,Ardchilsan Uls!ta nart end zai alga!

0  |  0
20-17(122.201.31.40) 2017 оны 06 сарын 09

өмхий ану англи монголыг 27 жил самарлаа. ан- ман-ы луйварчид гар хөл нь...

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 06 сарын 09

hamgiin buzar oron shdee

0  |  0
Mmm-ын Хариу(202.9.41.238) 2017 оны 06 сарын 09

Янкууд Монгол улсаас нефтээс өөр ашигт малтмалыг өөр нэрээр залилан авчбайдгийг хүн бүр мэднэ ш дээ. Тэгж авахад нь авилга хээл хахуульд автаж ард олны татварын мөнгөөр тансаглан луйвар булхайгаар мэргэшсэн шуналт улс төрчид олигархиуд туслан улс орондоо эмх замбараагүй шудрага бус байдлыг цэцэглүүлэн эдийн засгаа хямрааж ард олоноо зөвхөн наймаа хийдэг худалдагч хулгайчмэргэжлээс өөр мэргэжлийн ажил олдхооргүй болгож тусалдаг нь хамаагүй гэх гээ юу чи СДА минь КККК дүнхий хогийн сэтгэгдэл бичиж байгаагийнээ түй муу янкийн бөгс

0  |  0
mmm(117.111.2.54) 2017 оны 06 сарын 09

Ter bidend naaldahgui neft yamar hamaa bna amerikuud avna l biz harin avsan shige ene bulegleluudiig ustgaj zogsooh ni l bidend heregtei ene olon hargis bulegleluud etsiin etsest negdej delhiig tsusan dalai bolgohiig sanaarhaj bga

0  |  0
Top