Тэнгист 100 гаруй дүрвэгч сураггүй алга болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 12

Газар дундын тэнгист явж байсан дүрвэгчдийн завь живж, 100 гаруй хүн сураггүй болж, найман хүн амиа алдсан байна. Бямба гарагт живсэн уг завинд 800 гаруй дүрвэгч сууж явжээ. Тэд Ливи улсаас дүрвэж явсан хүмүүс аж.

Эргийн хамгаалалтынхан Итали, Ливи улсын нутаг дэвсгэрт 12 удаа аврах ажиллагаа явуулж, 650 дүрвэгчийг аварсан байна.

Ливи, Сири зэрэг дайн байлдаантай орнууд болон ядуурал газар авсан Африкийн улсуудын иргэд Европыг зорин тайван амьдрал хайсаар байна. Харамсалтай нь зорьсон газраа хүрэх ганц зам Газар дундын тэнгисээр гатлахдаа тэд живч амиа алдаж байгаа билээ. Нийт 60500 дүрвэгч Газар дундын тэнгисийг гатлан явсны 1500 гаруй нь замдаа амиа алдсан гэсэн тоо баримтыг Дүрвэгчдийн эрхийг хамгаалах байгууллагууд гаргажээ.

Европын Холбооны улсууд дүрвэгчдийг хуваан байршуулна гэж тохиролцсон ч цагаачдын 80 гаруй хувь нь Италид очжээ. Харин өнгөрсөн жил ачааны хүндийг Герман улс үүрч байсан гэхэд болно. Гэвч тус улсад очсон дүрвэгч иргэд халдлага үйлдэх болсноор германчууд Канцлер Ангела Меркелийн цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MGL(124.158.90.3) 2017 оны 06 сарын 12

LIVI ULS GADDAFFI UDIRDAGCHIIN UED IIM BGAAGUI YUMSAN. BAYAN TANSAG,AZ JARGALTAI ULS BSAN. ANU-IIN IMPERIALISTUUD AGUU UDIRDAGCHIIG NI ALJ,EX ORNII BAYALAGIIG NI TSULMUJ DUUSLAA. ODOO TA NAR XARTSGAA.ENE ULS DAINII XULD SUXURCH DUUSLAA.XUN ARD NI UXEJ,ULSUJ,DURVEJ BNA.ENE ULSAD YAMAR CH IREEDUI ALGA DAA.ENE ULSIIG BURXAN IVEEG.....TER XUMUUSIIN MUULAAD BDAG GADDAFFI IX UDIRDAGCHIIN SUULIIN GEREES ZAXIAG TA NAR OLJ UNSHAARAI. JINXENE EX ORONCH MUNDAG UDIRDAGCH BSAN YUM BNLEE SHUU..................

0  |  0
XUN(124.158.90.3) 2017 оны 06 сарын 12

Сэтгэгдэл Нийт (2) LIVI ULS GADDAFFI UDIRDAGCHIIN UED IIM BGAAGUI YUMSAN. BAYAN TANSAG,AZ JARGALTAI ULS BSAN. ANU-IIN IMPERIALISTUUD AGUU UDIRDAGCHIIG NI ALJ,EX ORNII BAYALAGIIG NI TSULMUJ DUUSLAA. ODOO TA NAR XARTSGAA.ENE ULS DAINII XULD SUXURCH DUUSLAA.XUN ARD NI UXEJ,ULSUJ,DURVEJ BNA.ENE ULSAD YAMAR CH IREEDUI ALGA DAA.ENE ULSIIG BURXAN IVEEG.....TER XUMUUSIIN MUULAAD BDAG GADDAFFI IX UDIRDAGCHIIN SUULIIN GEREES ZAXIAG TA NAR OLJ UNSHAARAI. JINXENE EX ORONCH MUNDAG UDIRDAGCH BSAN YUM BNLEE SHUU..................

0  |  0
Top