Пуэрто Рикочууд АНУ-ын муж болохыг хүслээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 12

Пуэрто Рико улсад өчигдөр АНУ-ын муж болж орох эсэхийг шийдэх бүх нийтийн санал хураалт болж, санал хураалтад оролцогчдын дийлэнх нь дэмжсэн санал өгчээ. Санал хураалтад оролцсон нийт иргэдийн 97 хувь нь улсаа АНУ-ын 51 дэх муж болохыг дэмжсэн санал өгсөн байна. Гэхдээ саналын эрхтэй нийт 2.2 сая иргэний 23 хувь нь л санал хураалтад оролцсон гэдгийг олон улсын агентлагууд онцолж байна.

Пуэрто Рико улсын гадаад өр 70 сая ам.долларт хүрч, ядуурлын төвшин 45 хувь шүргэсэн нь шийдвэр гаргахад голлон нөлөөдлсөн байна. Иргэд АНУ-д нэгдсэнээр эдийн засгийн байдал сайжирч, амьдрал нь дээшилнэ хэмээн найдаж байгаа аж.

Гэхдээ хэдийгээр Пуэрто Рико ийнхүү шийдвэрээ гаргасан ч эцсийн шийдийг АНУ-ын Конгресс гаргах юм.

Тус улс нь АНУ-ын нөлөөний бүсэд оршдог бөгөөд иргэд нь АНУ, Пуэрто Рикогийн иргэний давхар харъяалалтай байж болдог ч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрх эдэлдэггүй байжээ.     


С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.25.61) 2017 оны 06 сарын 12

ээ ерөнхиилөгчиин сонгууль биш бүх ниитиин санал асуулга явуулаад америкиин нэг муж больё,ёстои гоё

0  |  0
иргэн(27.123.214.103) 2017 оны 06 сарын 12

Элбэгдорж , Мөнх- Оргил хоёрын хөөцөлдөөд байгаа давхар иргэншлийн асуудал Монголыг ойрын хэдэн арван жилийн дотор ийм болгох болно . Давхар иргэншилтэй жижиг улс хэзээ чиг хөгжидгүй юм .

0  |  0
unen(49.0.212.28) 2017 оны 06 сарын 12

britaniig dagasan honk kong gehed odoo yamar baina singapore bas l britaniin uls baisan odoo har da er n bodood baihnee amerik yumu angliin neg heseg bolohod hugdjug l yum baina tuuh gerchilne

0  |  0
zorigoo (79.138.132.149) 2017 оны 06 сарын 12

tenegteerei malaa

0  |  0
hh(112.72.11.103) 2017 оны 06 сарын 12

manaih dagaar amerikt dagaar oroosoi

0  |  0
Top