Зуучлагчаар дамжуулсан дайн ба том “Исламын улс”

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 12

Иран улсын зүгээс АНУ “Исламын улс” бүлэглэлийг дэмжиж байгааг нотлох баталгаа байгааг мэдэгдлээ. Ираны армийн штабын орлогч дарга Мостафа Изади “Тегеранд АНУ “Исламын улс”-ын террористуудыг шууд дэмжиж байгааг илчлэх нотолгоо байна” гэв. Энэ нь Ираны Засгийн газар АНУ-ыг алан хядагчидтай нийлсэн хэрэгт буруутгасан эхний тохиолдол биш юм. Өмнө нь Ираны парламентын спикер Али Лариджани АНУ-ыг “том Исламын улс” гэж нэрлэж байсан удаатай.

Исламын орнуудыг сүйрүүлж, цус урсгасан мөргөлдөөнд хүргэж байгаа хортой хүмүүсийг шууд дэмжиж байгаа АНУ-ыг олон улс мэдэх хэрэгтэй гэж тэрбээр “Fars” агентлагт ярьжээ.

Үүнээс гадна АНУ-ын дэмжлэг нь бүс нутагт тулгуурласан дайны нэг хэрэгсэл болж байна гэв. “Энэ бол бүрэн эрхт улс Ираны эсрэг ашиглаж байгаа шинэ заль” гэж штабын орлогч дарга хэлж байна.

Том “Исламын улс”

АНУ “Исламын улс”-аас ялгаагүй үйлдэл хийж байгааг олон улс ч шүүмжилдэг. АНУ ардчиллаа мөнгөөр сольсон, чөтгөр болсон гэж Ираны парламентын спикер Али Лариджани олон улсад хандан хэлсэн билээ. Тэрбээр “АНУ-ын нөхцөл байдлаас харахад ардчилал, хүний эрхийг мөнгөөр сольсон, золиос болгосон нь харагдана” гэж Тегеранд энэ сарын 7-нд болсон халдлагуудын хохирогчидтой салах ёс гүйцэтгэхдээ хэлсэн юм.

Ийнхүү Ираны тал АНУ-ыг “Исламын улс”-тай зарласан дайныг үл харгалзан өөрөө “том ИУ” болж байгааг онцлов.

“Бид “Исламын улс” болон тэдний дайчдын эсрэг зогсдог. Гэвч Америк бол дэлхийд хамгийн том “Исламын улс”. АНУ террористуудаар дамжуулан дайн хийж байна. Бид хөшгөө татаж, Америкийн арми болон Тагнуулын төв газар нь ИУ-д гол дэмжлэгийг үзүүлж байна гэдгийг мэдэгдэж байна” гэж Ираны армийн штабын орлогч дарга М.Изади онцоллоо.

Хариу реакц

Ираны спикерийн дээрх байр суурийн хариуд Доналд Трамп Тегеранд болсон халдлагын дараа болсон явдалд Ираны Засгийн газрыг өөрийг нь буруутгажээ. Терроризмыг дэмжиж байгаа улс орон өөрсдийгөө харгис явдлын золиос болох эрсдэлд оруулж байна гэсэн утгатай Трампын мэдэгдэл Ираныг доромжиллоо гэж тус улс үзэж байна. Гэм буруугүй ард иргэдийг АНУ золиос болгож байна гэж Ираны тал буруутгалаа.

Харин Вашингтон нь Иран улс “Исламын улс”-ын нэг спонсор гэдэгт итгэлтэй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ хэвээр нь хадгалж байгаа юм. Түүнээс гадна АНУ-ын сенат энэ сарын 7-нд Ираны эсрэг цаашид нэмэлт арга хэмжээ авахыг дэмжсэн билээ. Энэ хуулийн төслийн асуудлаар санал хураахад 92 сенатор дэмжиж, 7 нь л татгалзсан юм.

Террористууд Иран руу дайрсан өдөр хийсэн Вашингтоны үйл ажиллагааг Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф шүүмжилсэн билээ. Цагаан ордны эсрэг тэсрэг мэдэгдэл, шууд авч байгаа сенатын хориг нь иранчууд терроризмтой нүүр тулаад байгаа үед хүнд цохилт болж байгаа бололтой. Ираны ард түмэнтэй эв найрамдалтай байгаагаа илэрхийлдэг АНУ-ын энэ байр суурь нь эсрэг байгааг Ираны Гадаад хэргийн сайд хэлж байна.

Террористуудтай хийсэн хуйвалдаан

Түүнчлэн Оросын Батлан хамгаалах яам АНУ-ыг террористуудтай хуйвалдсан гэж буруутгалаа. Ялангуяа Сири дэх Оросын цэргүүдийн командлагч Сергей Суровикин америк цэргүүд тус улсын Засгийн газрын армид бүх төрлийн саад тотгор учруулж, сүүлийн үед алан хядагчдыг хамгаалж байгааг ВВС агентлагт ярьжээ.

АНУ-ын тэргүүлдэг олон улсын цэргийн эвсэл нь Сири дэх террористуудтай идэвхтэй тэмцэл явуулахгүй байгаагаар барахгүй тэдэнтэй хуйвалдаж байгаа гэж Иран болон ОХУ үзэж байна. Үүнийгээ ч нотолно гэв.

Террористуудыг устгахын оронд Сирийн зуу, мянган энгийн иргэний аминд хүрсэн АНУ-ын тэргүүлдэг цэргийн эвсэл болон хянадаг Ардчилсан хүчний холбоо нь ИУ-ын толгойлогч нартай хэлэлцээр хийж байгааг террористууд эзэлсэн газар нутгаа дайн тулаангүйгээр орхин явж, өөр газарт очиж байгаа нь харуулж байна гэлээ. Тэд Сирийн Засгийн газрын хүчний идэвхтэй байгаа тэр бүс нутаг руу очиж байна гэж Суровикин ярьж байна. Үүнийг батлах нэгэн жишээ л гэхэд нь гэхэд Сирийн баруун өмнөд муж Эс-Сувейдийн нөхцөл байдалд АНУ-ын тэргүүлдэг олон улсын эвслийн агаарын хүчин оролцсон байна.

Иран улс түүнчлэн Америкийн цэргийнхний хуурамч тайлбарыг шүүмжиллээ. Тэд Сирийн Засгийн газрын цэргүүдийн эсрэг байдгаа “Сирийн арми АНУ-ын баазад аюул учруулсан” гэж тайлбар хийдэг аж. Мөн ийм байр суурийг Оросын цэргийн хүчний ажиллагааны ерөнхий удирдлагын штабын дарга Сергей Рудской илэрхийлж байна. Тэрбээр АНУ-ын үйл ажиллагаа эргэлзээ төрүүлж, Сири дэх террористуудтай тэмцэхэд саад болж байгааг хэлэв. “Бид одоогоор олон улсын цэргийн эвслээс “Исламын улс”-тай илүү гүн тэмцэж, тэднийг айлгахыг л хүсч байгаа юм. Холбоотнуудаасаа ч бас үүнийг хүсэх байна” гэж Сергей Рудской ВВС агентлагт ярьсан байлаа. Рудской мөн Сирийн арми болон Оросын Цэрэг, сансрын хүчний зүгээс тус улсын сөрөг хүчний эсрэг ямар ч ажиллагаа явуулаагүйг хэлж байна. Оросын Цэрэг, сансрын хүчний дэмжлэгтэйгээр Сирийн Засгийн газрын дайчид сөрөг хүчнийхээ эсрэг ажиллагаа огт явуулаагүй, харин тэд гол зорилго болох “Исламын улс”, “Жабхат ан-Нусра” болон эдэнтэй нэгдмэл сонирхолтой бусад террорист бүлэглэлүүдийг дарах гол зорилгодоо тууштай хүрч байгаа аж.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мн(202.21.117.34) 2017 оны 06 сарын 13

Эрүүл саруулаар сэтгэж бодит байдалд дүгнэлт өгдөг улс төрчид АНУ Исламын улсыг албаар бий болгож дэмжлэг үзүүлж байгаа учраас өдий хүртэл оршин тогтнож байгаа гэдэг шүү дээ.Чөтгөр авсан Америкчуудыг удирдаад залаад байгаа дайн хийж мөнгө олдог жүүдүүдийн хийж байгаа ажил.

0  |  0
Irgen(103.26.194.52) 2017 оны 06 сарын 12

Muu heleed l baidag mortloo USA visa g avah tend ochij orognoj amidrah husel delhiin buh oronii irgeded baidag shuudee.amidarsaarch baigaa, oilgomjgui shuu.

0  |  0
Батбаяр(202.179.27.138) 2017 оны 06 сарын 12

Америкийн ард Холбооны нөөцийн сан, Рокфеллер, Ротшильд нар байгаа. АНУ-ын Засгийн газар тэдний хөл гар болдог. Тэд орлогынхоо ихэнх хувийг дайнаас олдог.

0  |  0
зочин(27.123.214.103) 2017 оны 06 сарын 12

АНУ- аас төрсөн дэлхийн шатрын аварга асан Роберт. Фишер ”” Чөтгөр шуламсын Америк улс мөхөж сөнөсөн цагт даян дэлхий амар амгалан болно гэсэн байдаг юм .

0  |  0
Top