Эммануэл Макрон одоо л өөрийн гэсэн хүмүүстэй болно

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 12

Францын парламентын сонгуулийн эхний шат өндөрлөж, Ерөнхийлөгч Эммануэл Макроны Урагшаа нам ялалт байгуулжээ. Шинэ залуу Ерөнхийлөгчийн энэхүү нам ялалт авна гэж олон хүний таамаглаж байсан нь онолоо. Гэхдээ энэ удаагийн сонгууль хамгийн эрц доогуур байжээ. Үүнийг Францын Дотоод хэргийн яам иргэд төр засагтаа итгэхээ больсон хямралтай холбон тайлбарлажээ.

Бүгд Найрамдах улс урагш шилжиж байна гэсэн утгатай нэртэй шинэ намыг Ерөнхийлөгч Эммануэл Макрон байгуулсан билээ. Тэд парламентын суудлын 70 хувийг авчээ. Нийт 430 суудал аж. Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан Э.Макрон парламентын сонгуулийн дараа өөрийн гэсэн хүмүүстэй болох нь тодорхой боллоо. Харин Францын Бүгд найрамдах нам 125, Социалист нам 35 хүртэлх суудлаа алдахаар болоод байна. Марин Ле Пений Үндэсний  фронт нам 10 суудал авчээ.

Францын парламентын сонгууль нь нэг суудалтай тойргийн системээр болдог. Парламентын доод танхимын бүрэлдэхүүн таван жилд нэг удаа сонгогддог билээ. Энэ сонгууль нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болдог гэдгээрээ онцлогтой. Сонгуулийн эхний шатанд олонхын саналыг авсан нэр дэвшигч шууд ялалт байгуулдаг. Нэр дэвшигчдийн хэн нэг нь олонхын санал авч чадахгүй бол дараагийн сонгууль ирэх ням гарагт болно.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top