Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш зургаан сарын дараа эхнэр, хүүхэд нь Цагаан ордонд нүүж ирлээ. Словенийн модель байсан Меланиа Трамп 11 настай хүү Бэрроныхоо хамт шинэ гэртээ ирээд цонхоороо зураг аван “Твиттер”-тээ нийтлээд “Шинэ гэртээ хийж бүтээх дурсамжийг тэсэн ядан хүлээж байна” гэж бичжээ.
Тэргүүн хатагтай хүүгийнхээ хичээлийг тартал Нью-Йоркт байсан юм. Меланиа Трамп нөхрөө Ерөнхийлөгч болсны дараа Вашингтонд нүүж ирэхээ хойшлуулсан анхны Тэргүүн хатагтай болжээ.
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп Тэргүүн хатагтайн хамт явсан анхны том айлчлал бол өнгөрсөн сард Ойрх Дорнод, Европоор хийсэн айлчлал байсан билээ. Тэдний энэхүү аяллыг америкчууд том амжилт байсан гэж дүгнэсэн юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )