Польшийн Ерөнхийлөгч АНУ-аас цэрэг хүснэ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 12

Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда АНУ-ын Төрийн тэргүүн Доналд Трамптай уулзахдаа цэрэг хүсэх төлөвлөгөөтэй байна. Тэрбээр Америкийн Ерөнхийлөгчийг Варшавт айлчлахыг хоёр ч удаа урьсан билээ. “Бид эдийн засаг болон аюулгүй байдлын асуудлаар ярилцах болно. Мөн Польшт ирэх америк цэргүүдийн тоог нэмэх талаар ярилцана. Тэд олон байх тусмаа сайн байна” гэж А.Дуда Польшийн “SE” хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Польшийн Ерөнхийлөгч анх Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болоход утсаар ярьж баяр хүргэхдээ түүнийг эх орондоо урьсан бол дараа нь Брюссельд НАТО-гийн уулзалт дээр уулзахдаа урьжээ. Тэгэхэд Трамп урилгыг нь хүлээн авч, Польшт очихоо амласан байна. А.Дуда АНУ-ыг Польшийн стратегийн чухал холбоотон гэж онцолж буй.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top