Туркийн Прокурорын газар Оросын Элчин сайд Андрей Карловыг алсан хэргийг захиалсан гэж 5 хүнийг баривчилжээ. Тэдний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа ч нэг нь энэ хэргийг захиалагч байх бүрэн магадлалтай болжээ.
Туркийн “Hurriyet Daily News”-ийн мэдээлснээр уг хүн хэрэг гарсан зочид буудалд байсан нь тогтоогдсон гэнэ. Туркт сууж байсан Оросын Элчин сайд А.Карловыг буудсан цагдаа Мевлют Алтынташ зочид буудлын хажуугийн худалдааны төв рүү орж уг хүнтэй онлайнаар ярилцаад дараа нь буудалдаа уулзсан болох нь ч тогтоогджээ.
Оросын Элчин сайд Андрей Карлов өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд Анкара хотод гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэн дээр үг хэлж байхдаа буудуулан амиа алдсан юм. Түүнийг буудсан цагдаагийн ажилтан М.Алтынташийг цагдаа нар хэргийг газар хөнөөсөн билээ. Тэрээр Оросын Элчин сайдаас гадна Туркт суугаа АНУ-ын Элчин сайдын талаар интернэтээс мэдээлэл хайсан нь тогтоогджээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )