“Путинтэй хийсэн ярилцлага” кино АНУ-д нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 13

“Путинтэй хийсэн ярилцлага” гэх баримтат кино гарах сургаар хэзээ, хаана нээлтээ хийх бол гэж олон хүн хүлээж байсан билээ. Тэгвэл алдарт найруулагч Оливер Стоуны энэ кино өчигдөр Америкийн “Showtime” кабелийн сувгаар энэ сарын 12-15-нд гарах аж. Харин Орост “Нэгдүгээр суваг” энэ сарын 19-22-нд гаргахаар болжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч энэхүү бүтээлд найруулагч Оливер Стоунтай НАТО, АНУ, Оросын харилцаа, Эдвард Сноудений тухай гээд олон зүйлийн талаар ярилцжээ. Баримтат кино дөрвөн хэсэгтэй аж.

Найруулагч Оливер Стоун энэ киногоороо америкчуудын мэддэггүй үзлийг нээнэ гэж ярьжээ. Дэлхийн манлайлагчдын нэг Владимир Путиний ертөнцийг үзэх үзэл, АНУ-ын дайсан гэгдэж байгаа тэрбээр юу гэж хэлэхийг хүсдэгийг сонсох гэж найруулагч энэ киногоо бүтээжээ. Оливер Стоун Путинтэй хэд хэдэн удаа биечлэн уулзаж, ярилцаж байсан юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top