Муаммар Каддафийн хүү эрх чөлөөтэй боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 13

Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн хүү Сейф аль-Ислам эрх чөлөөтэй боллоо. Тэрбээр зургаан жил хоригдсоны эцэст өршөөлөөр суллагдсан нь энэ юм. Аль-Ислам улсын аюулгүй байдлыг зөрчсөн үйлдэл хийсэн, шоронгоос оргохыг завдсан, төрийнхөө далбааг гутаан доромжилсон хэргээр яллагдсан билээ.

Сейф аль-Ислам Каддафиг олон нийтэд харуулаагүй аж. Ливийн зүүн мужуудад хяналтаа тогтоосон түр засгийн газрын өршөөлөөр суллагдсан хүмүүс дотор Каддафийн хүү багтжээ. 2011 онд түүнд цаазын ял оноож байсан билээ. Мөн босогчдыг хүчээр дарах гэсэн Муаммар Каддафийн дарангуйллын үед хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж хүүг нь буруутгадаг.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top