Өмнөд Солонгосын Ёнсе их сургуулийн багшид шуудангаар ирсэн илгээмж дэлбэрчээ. “KBS” телевизийн мэдээлснээр, цагдаагийн газар энэ хэргийг ямар нэгэн террорист халдлага биш гэдгийг мэдэгдсэн байна.
Профессор уг илгээмжээ задлах үеэр дэлбэрч, хүзүү, гар нь түлэгджээ. Гэхдээ түүний авсан гэмтэл амь насанд нь аюул учруулахааргүй аж. Шинжээч нар хэргийн газар ажиллаад дүгнэлтээ танилцуулах гэнэ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )