АНУ-ын Жоржиа мужид хоёр хоригдол шоронгийн автобуснаас зугтжээ. Хоригдлуудыг шилжүүлэх үеэр тэд хамгаалагч нарыг хөнөөгөөд оргосон байна. Хоёр хамгаалагч амь үрэгджээ. “CBS News” телевизийн мэдээлснээр, оргодлуудын талаар мэдээлэл өгсөн хүнд 60 мянган ам.доллар амлаж байгаа аж.
Олон арван хоригдлыг нэг байрнаас нөгөө рүү шилжүүлэх үеэр дээрх хоёр хоригдол хамгаалагч нарыг зэвсэггүй болгоод нэг нь хоёр хамгаалагчийн аминд хүрчээ. Тэднийг эрж хайх ажиллагаа явагдаж байгаа аж. Хоригдлууд автомашин хулгайлан зугтаж яваа гэнэ.
Өнгөрсөн сард Бразилын Сан Луисийн шоронгоос 30 хоригдол оргосон хэрэг мөн гарсан билээ. Тэд дэлбэрэлтийн үеэр хананд үүссэн байсан нүхээр дамжин оргосон байдаг.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )