Лондоны баруун хэсэгт 24 давхар барилга шатаж байна. “Sky News” телевизэд тус байрны оршин суугч Махад Эгал ярихдаа “Дөрөвдүгээр давхарт болсон дэлбэрэлтээс болж түймэр гарсан байх. Биднийг унтахаар хэвтэх гэж байтал хөрш айлын хүн хаалга тогшиж орж ирээд гал гарч байгааг хэлсэн. Дөрөвдүгээр давхарт хөргөгч дэлбэрсэн гэсэн” гэжээ.
Шатаж буй байшин дотор хүмүүс байгаа аж. Тэдэнтэй аврах албаныхан утсаар ярьж, гал команд очтол аюулгүй нуугдаж байх арга заажээ.
200 аврагч, 40 галын машин галыг унтраахаар ажиллаж байгаа аж. Гэвч гал хүчтэй авалцаж байгаагийн улмаас аврагдаж чадахгүй байгаа хүмүүс байшин дотор байгаа талаар Лондоны телевизүүд мэдээлж байгаа аж.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
Бурхан минь гайгүй л өнгөрөөсөй гол нь хүний амь. Гал усны гамшиг хэлж ирдэггүй гэдэг, гэхдээ террорист халдлага л бүү байгаасай