Оросын “Зөн билгийн тулаан” реалити шоуны оролцогч 30 настай Илона Новоселова зургаан давхраас унаж нас баржээ. “Московский комсомолец”-д бичсэнээр Илона хоёр жил хамт амьдарсан найз залуутайгаа маргалдсан байна. Төрсөн нутаг Челябинск руугаа явах гэсэн залууг бүсгүй хориглож байсан гэнэ.
Зөн билэгч ээж рүүгээ ярин гэрт нь ирээч гэжээ. Ээж нь ирэхэд Илона тагтан дээрээ салхилан сууж, үхлийн тухай ярьж байжээ. Илона ээжийгээ өөр өрөөнд зурагт үзэж байхад нь зургаан давхраас унажээ. Авсан гэмтлээсээ болж бүсгүй нас барсан байна.
Цагдаа нар зөн билэгчийн үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн финалд үлдэж байсан Илона Новоселова Москвад амьдардаг байсан юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
orchuulga gej avah yum alga galzuu hunii ödriin temdeglel
xaxa zalhiima neere