АНУ Сири, Иракт хориотой зэвсэг хэрэглэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 15

АНУ-ын тэргүүлдэг олон улсын цэргийн эвсэл Сирид цагаан фосфор хэрэглэжээ. Ракка хотод террористуудын эсрэг цохилт өгөхдөө АНУ шатдаг бодисууд, цагаан фосфороор хордуулсан сум ашигласан талаар олон улсын хүний эрхийн байгууллага “Human Rights Watch” мэдээлэв. Америкийн командлал ч үүнийгээ үгүйсгээгүй байна. АНУ дайны хуулийн дагуу ийм зэвсэг хэрэглэсэн гэж тайлбарлажээ.

Олон улсын цэргийн эвслийн цохилтоос зугтан олон мянган хүн Ракка хотоос дүрвэжээ. АНУ-ын дайралтын хохирогчид айдас хүргэмээр их байгааг “Human Rights Watch” мэдээлж байна.

АНУ өмнө нь Иракийн Мосул хотод “Исламын улс”-ын эсрэг цохилт өгөхдөө мөн хорт хийгээр хордуулсан бөмбөг ашигласан гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан билээ. Хортой бөмбөгөнд хүмүүс өртсөн байгаа видео бичлэг “Human Rights Watch” байгууллагад бий гэнэ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мн(202.21.117.34) 2017 оны 06 сарын 16

Яг үнэн. АНУ худал үгийг 1000 биш 10000 давтаж үнэн болгодог гайхалтай хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй орон. Хүмүүсийн тархийг 360 градус эргүүлж хар өнгийг цагаан болгож хардаг увидастай болгодог орон.

0  |  0
Наранбаяр(183.177.100.2) 2017 оны 06 сарын 16

Америкийн хэрэглэсэн хор бол сайн хор. Бусдын хэрэглэсэн хор бол муу хор

0  |  0
Top