“Исламын улс” бүлэглэлийн террористуудын тоо ойролцоогоор 80 мянга гэнэ. Тэдний 30 мянга нь гадны хөлсний цэргүүд гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. 80 орны, тэр дундаа Оросоос хөлсний хүмүүс тус бүлэглэлд байгаа гэж Путин тагнуулын мэдээлэл дээр үндэслэн ярьж байна.
Түүнчлэн Путин ОХУ Сирийн дотоод асуудлыг нь зохицуулахдаа хэд хэдэн алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа аж. ОХУ Башар Асадын талд үйл ажиллагаа явуулж, Сирийн сөрөг хүчнийг нухчин дарахаар бөмбөгдөлт хийхдээ мянга мянган энгийн иргэнийг хөнөөж, олон сая хүнийг орон гэрээсээ дүрвэхээс өөр аргагүй болгосон гэж АНУ тэргүүтэй барууны орнууд буруутгадаг.
Дэлхийн хамгийн том террорист бүлэглэл “Исламын улс”-т жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс элссээр байна. Ялангуяа өсвөр насныхан “Исламын улс”-ын суртал ухуулгад тархиа угаалгаж байгаа юм. Бага насны хүүхдүүдийг элсүүлэн өөрийнхөө дайчин болгон бэлтгэдэг сургууль хүртэл энэ бүлэглэлд байгааг олон улсын хэвлэлүүд тагнуулын мэдээллээс иш татан мэдээлдэг билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )