200 мянган литр вино асгажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 15

Францад хэсэг хүн эсэргүүцэл илэрхийлж 200 мянган литр вино асгажээ. Монпелье хотын “Vellas” вино хадгалах газар руу 10 хүн нэвтэрч дээрх үйлдлээ хийжээ. Францын “Le Figaro” сонинд мэдээлснээр, тэд винотой 17 торхыг хоосолсон байна. Тийнхүү 200 мянган литр вино асгарчээ.

Дээрх хэргийг хийсэн хүмүүс гадаадын экспортын эсрэг арга хэмжээ авч байгаа нь энэ аж. Ялангуяа Испанийн виног эсэргүүцэж байгаа аж. Тус улсын виноны үйлдвэр нь Францын Лангедокийн виноны гол өрсөлдөгч юм.

https://icdn.lenta.ru/images/2017/06/14/19/20170614193746903/pic_33abcf254b989ec3eb5a64bfcb2bc8ee.jpg

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top