Малайзын Зэвсэгт хүчний онгоц өнөөдөр сураггүй алга болж, эрж хайх, аврах ажиллагаа явагдаж байна. “Channel News Asia”-гийн мэдээлснээр, онгоц Куантан хотын баазаас хөөрөөд 30-аад минутын дараа хяналтын самбараас алга болсон байна. Паханг болон Теренггану мужийн хил орчимд сураггүй болжээ.
Онгоцонд тийм ч олон зорчигч байгаагүй гэснээс өөр мэдээллийг албаныхан өгөөгүй байна. Малайзын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, онгоцонд хоёр нисгэгч л яваа байж магадгүй гэнэ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )