Оросын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Төрийн тэргүүнтэй уулзахад яарах юм алга гэдгээ хэллээ. Тэрбээр Америкийн найруулагч Оливер Стоуны хийсэн баримтат кинонд ийнхүү ярьжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ярилцсан энэхүү баримтат киног АНУ-ын “Showtime” суваг дөрвөн өдөр гаргасан билээ. Дөрвөн хэсэгтэй энэ кино ОХУ-д энэ сарын 19-нөөс гарна.
“Бид хэзээ нэгэн цагт уулзна. Гэхдээ үүнд яарахгүй байна” гэж Путин хэлжээ. Трамп эхлээд хамтрагч нартайгаа учраа олох хэрэгтэй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч үзэж байна. Пентагон, Төрийн департамент зэрэг Америкийн байгууллагууд болон ардчилагч, бүгд найрамдахчуудтай харилцаагаа босгох хэрэгтэйг Путин хэлжээ. Тийнхүү Трампын засаг захиргаа ажилдаа болон хамтын ажиллагаанд бэлэн болсон үед ОХУ хариу өгөх гэнэ.
Путин түүнчлэн “Трамп бид хоёр Орос, АНУ-ын харилцаанд шинэ хуудас нээх ёстой” гэжээ. Хоёр улсын харилцааг сайжруулах найдлага бий гэж тэрбээр ярьж байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 5 )
Trump ugaasaa Putini huuheldei. Nyamdorj nogoohiig chin helne shuu gej busdiigaa bazdagtai ijileer Trump bazuulchihsan nohor. tsaadhad chin baahan nogooh baigaa ter n Putind baidag gej baigaa yag l MAH iin 60 ter bumiin bichleg shig
Завтайсан бол очтж үзэх юмсан
Завтайсан бол очтж үзэх юмсан
Завтайсан бол очтж үзэх юмсан
НӨГӨӨХ НЬ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙХАД ХААШАА ЯАРАХ ВЭ ДЭЭ