ОХУ-ын Челябинск мужийн эмч нар цэрэг татлагын үеэр хахууль авчээ

2017 оны 06 сарын 16

Хүмүүсийг цэргийн албанаас чөлөөлөгдөхөд тусалж, 400,000 рублийн хахууль авсан гэх Челябинск мужийн гурван эмчид хууль сахиулах байгууллага эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Мөрдөн байцаагчийн мэдээлснээр цэрэг татлагад орсон хүмүүсийн төрөл саднаас 4 удаа 100,000 рубль (1750 ам.доллар) авч, тэдгээр залуусыг “өвчний учир цэргийн албанд тэнцэхгүй” гэсэн албан бичиг хийж өгч байсан байна.

Эх сурвалж: http://tass.ru/ural-news/4336003


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top