“Исламын улс” Эль-Маядин хотыг сөнөтлөө хамгаална

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 16

Сирийн Дейр эз-Зор мужийн Эль-Маядин хот террорист бүлэглэл “Исламын улс”-ын шинэ нийслэл болж байгаа талаар “Associated Press” агентлаг мэдээллээ. Тус бүлэглэлийн талбайн командлагч нар нь оолноороо Сирийн Ракка, Иракийн Мосул хотоос зугтаж байгаа аж. Сүүлийн саруудад террористууд сандралдаж, Ирактай хиллэх Эль-Маядин руу довтлох болжээ.

“Исламын улс”-ын үйлдэж байгаа зэрлэг гэмт хэргийг тагнаж буй албаны төлөөлөгч Саид Мохаммед Хидер “Сирийн Эль-Маядин хот бол тус бүлэглэлийн сүүлчийн хоргодох байр учир террористууд нийслэлээ үхэн үхтэлээ хамгаалах байх” гэж мэдээлжээ.

“Исламын улс”-ын дайчдын тоо 80 мянга гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн юм. Тэдний Ирак дахь хүч нь суларсан учир Сирид гол хүчээ төвлөрүүлэхээр тэмцэж байгаа бололтой.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top