Дөрвөн сартай хүүгийн аминд хүрсэн асрагч 25 жилийн ял сонсчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 16

АНУ-ын Калифорнид өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 22-нд гарсан аймшигт гэмт хэргийн шүүх хурал энэ долоо хоногт болжээ. 31 настай Палмдэле гэх хүүхэд асрагч дөрвөн сартай хүүгийн аминд хүрсэн байна. Иймд шүүхээс түүнийг амьдралынхаа 25 жилийг төмөр торны цаана өнгөрөөх ял оноогдоод байна.

Хүүгийн ээжийн хэлснээр, "Гэртээ ирэхэд хүү минь амьсгалж чадахгүй байсан тул 911 дуудаж, эмнэлэгт хүүгээ хүргэсэн" гэв. Харин прокурорын хэлж буйгаар, "Хүү зодуулснаас болж амиа алдсан. Гавлын ясны цууралт, тархины хүнд гэмтэлтэй байсан тул дөрөв хоногийн дараа амиа алдсан" гэв.

Мөн нэмж хэлэхэд түүний асрагч хүүгийн аминд хүрэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн талаар "Crime Watch Daily" сайт өнөөдөр мэдээлжээ.

Ё.Мээдээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ambrosia(58.123.151.188) 2017 оны 06 сарын 16

mongotei baij yah gej huneer haruuldag bainaa

0  |  0
Top