ОХУ-ын эсрэг хориг тавьсан орнууд хоёр дахин илүү хохирчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 17

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр болдог “Путинтэй хийх шууд ярилцлага” нэвтрүүлэгтээ оролцлоо. 15 дахь удаагаа шууд эфирээр иргэдтэйгээ уулзаж байгаа Путин Оросын эсрэг авсан хоригийн талаар “Бид эдийн засгийн хоригийн нөхцөлд удаан амьдарч байна. Крымийн хойгийн асуудал байгаагүй ч ОХУ-ын эсрэг ямар нэгэн зүйл бодож олох л байсан. Хориг манайд нөлөөлсөн. Гэхдээ ноцтой биш. Энэ нь хориг тавьсан талд ч мөн адилхан хохирол учруулсан” гэлээ.

Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан орнууд ОХУ-аас хоёр дахин илүү хохирол амссан талаар НҮБ мэдээлсэн билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top