Израилийн Батлан хамгаалах яам хажуудаа хилийн чанад явуулах ажиллагааг удирдах үүрэгтэй штабыг шинээр байгуулжээ. “Гаарец” сонинд энэ талаар мэдээлсэн байна. Шинэ штабыг хошууч генерал Шай Авиталь гэгч толгойлж байгаа гэнэ.
Шинэ байгууллага чухам ямар үйл ажиллагааг удирдах нь одоогоор тодорхойгүй байна. Энэ асуудлыг маш нууц ангилалд хамруулж байгаа ч ажиглагчид Иранд явуулах ажиллагаатай холбоотой гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа юм. Израиль улс Ирантай хамгийн таагүй харилцаатай, дайтаж магадгүй байгаа билээ. Ираны цөмийн физикийн эрдэмтэд, химичид сүүлийн үед учир битүүлгээр амиа алдаж стратегийн чухал үйлдвэрүүдэд нь дэлбэрэлт гарах болсныг энэ байгууллагатай холбож үзэх нь ч байна. Иран улсын хувьд Израильд цохилт өгнө гэж удаа дараа мэдэгдэж байсан төдийгүй, АНУ зэрэг холбоотнуудад нь ч хатуу цохилт өгнө гэж байсан билээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )