Э.Макрон иргэдийнхээ эрх чөлөөг хязгаарлаж байна уу

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 19

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ард иргэд болон хэвлэл мэдээллийн зүгээс шүүмжлэлтэй тулгарлаа. Э.Макрон терроризмын эсрэг арга хэмжээ авахдаа улс орондоо байнга онц байдал зарлаж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь шүүмжлэн бичиж байна. Францын Ерөнхийлөгч үүнээс гадна интернетэд хатуу хяналт, зарим нэг хаалт тогтоожээ.

2015 оны 11 дүгээр сард Парист аймшигт террорист халдлага болсноос хойш Францад гудамжнаа байнга харуул хамгаалалт байх болсон. Энэ нь иргэдийн хувийн болон нийтийн эрх чөлөөг хязгаарлаж байгааг иргэд ярьж байна. Парисын гудамжинд яваа иргэдтэй “RT” агентлагийн сурвалжлах баг уулзахад тэд Ерөнхийлөгч Макрон интернетэд хүртэл хяналт тавьж, терроризмын эсрэг арга хэмжээнүүд хэт ихээр авч байгаа нь иргэний эрх чөлөөг зөрчиж буйг хэлж байжээ. Алан хядах ажиллагааны эсрэг хяналт тогтоох нь зөв ч үүнээс болж ард түмэн зовж болохгүйг францчууд хэлж байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
555(103.26.193.218) 2017 оны 06 сарын 21

komunist niigem mongo erh medliin toloo irgedee het tagnadaggui

0  |  0
Top