Оросын бэлгийн цөөнх гэгддэг хүмүүст ногоон карт өгөх нөхцлөө илүү хялбаршуулна гэж АНУ мэдээлж байна. Ялангуяа Калифорнийн хууль тогтоогчид Ерөнхийлөгч Доналд Трампаас ОХУ-ын бэлгийн цөөнхүүдэд иргэншил олгохыг хүсчээ. Мөн Миннесота мужийн парламент бэлгийн цөөнхийн эрх чөлөөг дээдэлнэ гэдгээ илэрхийлж байгаа аж.
АНУ-ын эдгээр муж улс нь Оросын бүх лесби, гей, бисексуал болон транссексуал хүмүүсийн амьдралын төлөөх тэмцлийг нь дэмжиж, эрх чөлөөг нь хамгаалахаа мэдэгдээд тэдэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэв.
ЛГБТ гэж товчилж нэрлэдэг лесби, гомо, бисексуал, трансжендер хүмүүсийг Америк, Европын улсууд, Азийн орнуудад бэлгийн цөөнх гэж нэрлэж байна. Тэдний эрх хаа саагүй зөрчигддөг. Ийм төрлийн хүмүүсийг гадуурхаж, үзэн яддаг хүмүүс ч бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд олон улс эдгээр хүмүүсийн эрх чөлөөг хамгаалж, гэрлэлтийг нь бүртгэж, хүүхэд үрчилж авахыг нь зөвшөөрөх зэргээр эрхийг нь хамгаалж байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
iim gajiguud hvnii erh gej demjeed l getel ter gaj donton sejigiin vl bvteh amitad l baidag daa.. iim hvmvvs l delhii ertontsiig buzarlaj bna.