Лондонд дахин халдлага боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 19

Лондон хотын Финсбери паркийн ойролцоо нэгэн фургон явган хүний зам руу оржээ. Паркийн ойролцоох сүмд оройн мөргөл хийгээд гарч явсан хүмүүс рүү гэнэт цагаан фургон орж ирсэн гэж гэрчүүд ярьж байна. Энэ хэргээс болж 10 гаруй хүн гэмтэж бэртээд байгаа аж.

“The Sun”-д мэдээлснээр, дээрх хэрэгт сэжиглэн нэг хүнийг баривчилжээ. Энэ хэрэг террорист халдлага уу, эсвэл жолоочийн санамсаргүй алдаа юу гэдгийг тодруулахаар цагдаагийнхан хэргийн газар ажиллаж байгаа аж.

Их Британийн нийслэл Лондон хотод он гарсаар ийм хэрэг хэд хэд гарлаа. Лондоны гүүрэн дээр ачааны машинтай этгээд хүмүүсийг дайрч, үүнтэй зэрэгцэн хутга барьсан хүн иргэд рүү дайрсан хэрэг энэ сарын эхээр гарсан билээ. Эдгээр нь террорист халдлага үйлдэх зорилготой байсан юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top