Хятад улс хүний эрх зөрчдөг гэдгээ хүлээн зөвшөөрлөө

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 21

АНУ-ын ард түмэн Хятад улсыг хүний эрхийг ноцтой зөрчдөг гүрэн гэж буруутгадаг. Түүгээр ч зогсохгүй, “Түвд бол Хятадын нэг хэсэг биш” гэсэн уриалга барин эсэргүүцдэг билээ. Ийм жагсаал цуглаан олонтаа зохион байгуулагддаг. Тэгвэл БНХАУ-ын дарга Си Жиньпин америкчуудад эерэг сэтгэгдэл бий болгох үүднээс нэгэн мэдэгдэл хийжээ. Тэрбээр Хятадад хүний эрхийг хангах талаар хийх ажил их байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ хамгийн гол нь улсын дотоод асуудалд оролцох муухай гэдгийг ч АНУ-д сануулахаа мартсангүй. Ингэснээрээ Си Жиньпин байр сууриа хамгаалахын зэрэгцээ америкийн ард түмнийг хүндэтгэж байгаагаа харуулсан юм. Харин АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн зүгээс хүний эрх, эрх чөлөөний асуудал хоёр улсын харилцааг хүндрүүлэх нөхцөл болдог гэж ярьдаг нэгэн юм. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
55(103.26.193.218) 2017 оны 06 сарын 21

shorond n hunii erh oor maygaar zorchigddog

0  |  0
Top