Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Европыг цагаачлалын бодлогоо өөрчлөхийг уриаллаа. Европт шинэчлэлт хэрэгтэй, ялангуяа Европын Холбооны цагаачлалын бодлогыг солих хэрэгтэйг тэрбээр хэлж байна. “Le Figaro”-гийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа Э.Макрон “Бид цагаачлалын энэ их урсгалтай илүү идэвхтэй тэмцэх хэрэгтэй байна. Хилээ хамгаалах болон дүрвэгчдэд орогнол олгох асуудлыг нухацтай шийдэх ёстой” гэжээ.
Э.Макрон өмнө нь ч ЕХ-нд шинэчлэлт хэрэгтэй байгааг нэг бус удаа хэлж байсан билээ. Тэрбээр тавдугаар сард Германы Канцлер Ангела Меркелтэй хэлэлцээр хийхдээ мөн үүнийг онцолж байсан юм.
Түүнчлэн Францын Ерөнхийлөгч “Дэлхий дахинд найдвартай харагдахын тулд Франц улс үндсээрээ өөрчлөлт хийнэ” гэсэн байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )