Зэвсэгтэй эр нэгэн гэр бүлийг барьцаалж дэлгүүр хэсчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 22

АНУ-ын Хойд Каролина мужид зэвсэгтэй этгээд нэгэн гэр бүлийг барьцаалаад хамт дэлгүүрээр явахыг шаарджээ. “ABC 11” сувгийн мэдээлснээр, тэр эхлээд Вест-Эндэд орших нэгэн айлын хаалгыг тогшоод мөнгө гуйжээ. Дараа нь тэрбээр буу гаргаж ирэн хаалга тайлж өгсөн эрэгтэйг машинд нь суухыг шаардсан байна. Эхнэр, хүүхдүүдийг нь ч мөн айлгаж машиндаа суулгаад бэлэн мөнгөний машин орж, мөнгө гаргуулж авчээ.

Уг гэр бүлийг аван дэлгүүр орсон этгээд тэднээр бэлгийн картууд болон хувцас авахуулсан гэнэ. Барьцаалагдсан хүмүүсийн нэг нь дэлгүүрийн ажилтанд аюултай байдалд ороод байгаагаа хэлж амжсанаар цагдаа нар иржээ. Энэ хэрэг ямар нэгэн хохиролгүйгээр дуусч, барьцаалагч этгээдийг баривчилсан байна.

Өмнө нь Америкийн Мэрилэнд мужид нэгэн хүн хулгайлсан экскаваторынхоо тусламжтайгаар бэлэн мөнгөний машин хулгайлахыг завдсан хэрэг гарчээ. Уг эрэгтэй банкны автоматыг бараг бүхэлд нь сүйтгэсэн байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top